Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Х.БАТТУЛГЫГ ДЭМЖИХ БОДИТ ШАЛТГААН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БИЙ

 

Ийн тодотгох болсон шалтгаан нь маш энгийн. 2020 оны сонгуулиас хойш даргагүй, тамгагүй, бодлого, шийдвэргүй хоёр талд, хоёр жил, хоёр өөр улс төрийн акц өрнүүлсэн АН-ын хувь заяа хаашаа, хэрхэн эргэж, зурагдах нь өнөөдөртөө бүрхэг, уур амьсгал нь шуургатай яваа. Бүтэн хоёр жил үргэлжилсэн дотоод зөрчлийг эцэслэн дэнсэлж, мухарлах эрх мэдэл, үүрэг нь Улсын Дээд шүүхэд хадгалагдаж буй ч С.Эрдэнийг АН-ын албан ёсны дарга гэж зарласангүй. Нийт гишүүдийнхээ 96.3 хувийн саналыг авсан Х.Баттулгыг хүртэл намын даргаар бүртгэхгүй түдгэлзсэн “хариулт”-тай байгаа нь маргааныг улам өрдөж эхэлсэн ч улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгэн мессежийг өгч орхилоо. Битүүхэндээ тэр Х.Баттулгыг дэмжиж буйгаа зарлав.

Өөрөө албан ёсны байр суурь илэрхийлээгүй ч Тамгын газрын дарга Я.Содбаатараар дамжуулж. Ерөнхийлөгч зүгээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, намуудаар хэлэлцүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Тамгын газрын дарга Я.Содбаатар улс төрийн нам, эвслүүдтэй цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ч ээлжит уулзалтын “зогсоол” нь Х.Баттулгын АН байж таарсан нь энэ.

Угтаа бол өөрсдийгөө албан ёсны АН хэмээн зарладаг, зарласаар суугаа С.Эрдэнэ талынхны байр суурь албан ёсных гэдэг нь үнэн бодитой л юм бол Я.Содбаатар тэдэнтэй эхэлж уулзах байв. Эс бөгөөс тамганы, намын даргын маргааныг эцэслэж, мухарлах эрх үүргийг Дээд шүүхэд үлдээчихээд аль ч талтай нь уулзахгүй байх сонголт Я.Содбаатар даргад, том зургаараа Ерөнхийлөгчид байж л байлаа. Гэвч тэгсэнгүй.

Эсрэгээрээ Х.Баттулгын талынхантай түрүүлж уулзалт хийж, хуулийн төслийнхөө талаар ярилцаж, тэдний саналыг сонссон нь Ерөнхийлөгчийн түвшинд түүнийг АН-ын дарга гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэмж юм. Тэгэх нь ч аргагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэмээх туган дор дөрвөн жил, багаар бодоход 1460 хоног нэгдэж, нягтарч, хамтарч Төрийн түвшинд, томоохон бодлого шийдвэрийг тодорхойлж, бас зангидаж явсан намтар нь тэднийх.

У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайдын эрэмбэтэй болж, тамга атгахад нь, эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь ч түших багана, тулах цэг нь төрөлх намынхан нь гэхээсээ Ерөнхийлөгч Х.Баттулга л болж байв. Тэглээ гээд У.Хүрэлсүх алдаагүй. Харин ч хожсон. 27 жилийн дараа “Эцэг хууль”-даа гарч хүрч, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал бодит реформыг хийж, Монгол Улс сонгодог парламентын засаглал руу дахин нэг алхмаар урагшилсан. Энэ хооронд эдийн засгийн хөгжлийн зүтгүүр болсон төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлж, ганцхан жилийн хугацаанд монголчууд өөрсдөө барьж байгууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь “нэг цонх”-ны бодлогоор, нэгдмэл байр суурьтай байж чадвал цаг хугацааны хэмжүүрт баригдахгүйгээр хийж болдгийг харуулсан нь Х.Баттулгын гавьяа. Монголын улс төрд үлдээсэн мөр нь.

Үндсэндээ сайд нараар нь дамжуулж Засгийн газар нь УИХ-ынхаа барьцаанд ордог, эсвэл Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалтайгаа нийлчихээд парламентаа үгүйсгэдэг Монгол төрийн тогтолцооны гажиг Х.Баттулгын дэмжлэгтэйгээр У.Хүрэлсүхийн үед засагдаж, Үндсэн хуулийн үзэл санаанд туссан нь бодит үнэн. Үүгээрээ Х.Баттулга Монголын улс төрд хэрэгтэй, байх ёстой автор. Гагцхүү бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш хэсэгтээ нам гүн явсан Х.Баттулга улс төрд, АН-даа эргэн ирэхэд, тэгэхдээ бүр хөлгийн ахмадын хувиар залуур атгахад тулах цэг нь энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байж мэдэх нь. Х.Баттулгыг дэмжих бодит шалтгаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бий гэдэг нь ердөө л энэ.

О.Балдан-Очир

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан