Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 37.9 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

✅БОАЖЯ-аас санаачлан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км, нийт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхлүүлсэн.

✅Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны олон улсын журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд шалгарсан автозамын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй “Бээжин Юни-Констракшн групп” ХХК тус төслийн хүрээнд нийт 37.9 км автозам болон Хатгал тосгонд - 7, Ханх суманд -1, нийт 8 байршилд 49 автобус, 645 автомашин зогсох хүчин чадал бүхий автозогсоолын ажлуудыг 2024 он хүртэл хийж хэрэгжүүлэхээр шат дараатай ажлууд төлөвлөгдөн хийгдэж байна.

✅Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан Хөвсгөл нуурыг зорих дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэх тул жуулчдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зорилгоор автозам барих ажлын нарийвчилсан график төлөвлөгөөний дагуу түр замыг ашиглалтад оруулах байдлаар замын хөдөлгөөний зорчих хэсгээр автомашин, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ оны хувьд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км болон Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд шинээр тавих 2 км, нийт 7.5 км автозамыг ашиглалтад оруулах ба 2023 онд автозамыг бүрэн ашиглалтад оруулж зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна.

✅Тус автозамын барилгын ажилд хээрийн лаборатори -1, геодезийн баг -3, инженер техникийн ажилтан-20, нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 50 гаруй машин механизмтайгаар төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд нийт ажлын явц 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 10%-ийн гүйцэтгэлтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан