Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
COVID-ИЙН ХАМ ШИНЖЭЭС ШАЛТГААЛСАН ТАРХИНЫ ХАРВАЛТ ЗАЛУУЖИЖ БАЙНА
image

Эрүүл мэндийн салбарт Covid-19 болон томуугийн халдвар, өвчлөл өндөр байгаа. Үүнтэй холбоотой эмнэлгийн ачаалал, шинэ төрлийн сармагчны цэцэг өвчний эрсдэлээс хэрхэн сэргийлж байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж ямар вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан болох, хэзээ ирэх байр суурийг нэгтгэн хүргэж байна.


"САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ ХИЛИЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА"

Сармагчны цэцэг өвчин олон улсад гэнэт бүртгэгдэж эхэлсэн. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ төрлийн халдварт өвчнийг түрүүлж оношилж, мэдээлээд явж байгаа. Харин Монгол Улсын тухайд энэ төрлийн халдварт өвчнийг оношлох тоног төхөөрөмж дутагдалтай учир хилийн хяналтыг чангатгахаар ярилцаж байгаа аж.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: -Сармагчны цэцэг өвчин бүх тивийн 30 гаруй улсад бүртгэгдсэн. ХӨСҮТ, ЭМЯ-наас хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд энэ халдварт өвчин зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр гэх хариу гарсан. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилаад зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн хил дээрх хяналтын байгууллагууд хяналтаа тавьж байгаа. Одоогоор Австрали тэргүүтэй улс орноос ирэх иргэдийг тусгаарлах, тусгай шинжилгээ авч, ажиглах зэрэг зохицуулалт хийх талаар шийдвэр гараагүй. Гэхдээ хяналтыг хэрхэн тавих талаар судалж байгаа.

Уг өвчин илэрсэн бүс нутаг руу зорчсон иргэд зөөвөрлөн авч ирэх эрсдэлтэй. Африкийн улсаас гадна Европын олон оронд бүртгэгдсэн. Тиймээс эхний ээлжид бид ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж мэдээлэлтэй сайтар танилцах нь зөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдэлийн үнэлгээ хийсэн.

Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. Эрсдэл байгаа учраас хариу арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох албадтай хамтарч ойрын хугацаанд гаргахаар ажиллаж эхэлсэн.

Халдварын шинж тэмдгийн хувьд авч үзвэл шархны цэврүүн дотор вирус бий учраас цэврүүнд гараараа, биеэрээ хүрсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй. Тухайлбал,

  • Эхний 2-3 хоног халуурах
  • 3-5 дахь хоногоос хүзүүн доорх, суганы булчирхай болон бусад булчирхайнууд цочих
  • Нүүр ам, биеийн  бусад хэсгүүдээр цэврүүт тууралт гарч эхэлж байгаа.

Сармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна.

-Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, энэ өвчний үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг шинээр боловсруулах хэрэгтэй юу?

-Тийм. Хууль эрх зүйн хувьд тандалт, оношилгоо, эмнэлзүйн түр зааврыг яаралтай гаргах шаардлагатай болсон. Түр заавар гаргаж, бүх аймаг, дүүргийн эрүүл мэндийн газар, БЗХӨ-ий кабинетын эмч нарыг цуглуулж мэдээлэл өгч ажиллаж байна. Энэ өвчний нууц үе урт хугацаанд үргэлжилнэ. Нууц үеийг авч үзвэл 4-21 хоног дунджаар 5-11 хоногт эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлнэ. Үүнээс харахад гадаадаас халдвартай ирсэн хүн өөрийгөө мэдэхгүйгээс болж хүн амын дунд халдвар тархаах эрсдэл их байгаа юм.

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа: -Сүүлийн гурван сар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбоотой иргэдээс ирэх гомдол санал ч бий. Тухай бүрд бид асуудлыг шийдвэрлэж байгаа. Яаралтай тусламж авахаар ирж буй хүүхдүүдийн дийлэнх хувь нь H3N2 томуугийн шинж тэмдэгтэй хүүхдүүд байна. Энэ нь Covid-19-ийн омикрон хувилбарын шинж тэмдэгтэй төстэй. Гэхдээ 1-3 дугаар сартай харьцуулахад эмнэлгийн ачаалал 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна. Үүнийг өдрөөр нь авч үзвэл хоногт 250-450 хүүхэд эмнэлгийн тусламж авахаар хандаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногоос томуу, томуу төст ханиад хүүхдүүдийн дунд дэгдэлт өндөр болж байна. Өмнөх хоёр жилийн Covid-19-ийн үетэй харьцуулахад буурахгүй, ижил түвшинд байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж томуу, томуу төст өвчин дэгдэж байна.

Төрсөн нярайд өвөрмөц, вирусийн эрсэг эмчилгээ шаардлагагүй. Хүүхдүүд шинж тэмдгийн эмчилгээгээр эмчлэгдэж байгаа. Гэхдээ шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийнэ.

Цар тахлын давалгаа дууссан гэж иргэд тайвширч болохгүй. Хүүхдийн өвчлөл цаашид ч өсөх эрсдэлтэй байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир: -Covid-19-ийн дараах хам шинжээр зүрхний үйл ажиллагаа доголдох эрсдэл их гарч байгаа. Гуравдугаар төв эмнэлгийн зүрх, уушгины тасгийн ачаалал их нэмэгдсэн. Гэхдээ иргэдийн өвчлөлийг 100 хувь Covid-19-тэй холбож тайлбарлах нь өрөөсгөл. Мэдээж цар тахлын хам шинж өвчлөлд нөлөөлж байгаа юу гэвэл үнэн. Насны бүлгийн хувьд харвалт залуужиж 20-25 насныхны дунд өндөр байна. Тухайлбал, 20-25 насныхан болон 30-35 насныхан өвдсөний дараа зүрх судасны хамааралтай харвалт ихэсч, даралт өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр эмнэлгийн тусламж хүсэх иргэдийн ачаалал нэмэгдсэн.

2019 оноос хойш зүрх судасны ямар ч эмгэггүй атал Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний төвөөс тусламж үйлчилгээ авах нь ихэссэн. Эмнэлэгт хандаж байгаа тэдгээр хүмүүсээс харвал халдварын дараах хам шинжээр зүрхний эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орсон хүмүүс гол төлөв байгаа. Манай төв бол зүрх судасны эмгэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлог. Зүрх судасны мэс засал, зүрхний титэм судасны оношилгоо, эмчилгээ, зүрхний эрчимт, эмгэг зэрэг чиглэлээр тусламж үзүүлдэг байгаа. Зүрхнээс гадна уушгины өвчлөл ихэссэн.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: -Иргэдийн зүгээс яаманд галзуугийн вакцины тасалдалтай холбоотой гомдол их ирүүлсэн. Тус вакцины татан авалтад тасалдал үүссэн нь үнэн. Учир нь галзуугийн эсрэг вакциныг Украинаас авдаг. Гэвч үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж вакциныг тээвэрлэх боломжгүйд хүрсэн. Тиймээс ЭМЯ-наас ГХЯ-нд хүсэлт хүргүүлж ойрын хугацаанд вакцины татан авалтыг хийхээр болсон.

Өнөө, маргаашдаа багтаж 28 мянган тун галзуугийн вакцин бууна.

Мөн эрт илрүүлэгтэй холбоотой асуултууд их гарч байна. Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн үндэсний хэмжээнд эрт илрүүлэг үзлэгийг хийж эхэлсэн ба одоогоор 144 мянга 997 хүн хамрагдаад байна. Өнгөрсөн жил 98 мянга гаруй хүн хамрагдсан бөгөөд нэг сарын хугацаанд дээрх тоон үзүүлэлт нь иргэдийн идэвх сайн байгааг илтгэнэ. Тэдний 46,3 хувь нь эрэгтэй, 53,7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүдийн хамрагдалт их байгаа нааштай үр дүн юм.

Байршлаар авч үзвэл 52,2 хувь нь УБ-т, 47,8 хувь нь орон нутагт байгаа нь жигд үзүүлэлт юм. Хамгийн өндөр аймаг Дархан, Хөвсгөлд 10 мянга орчим, Дорнод, Төв аймагт 7000 орчим, Дорноговь аймагт 6400 гаруй хүн хамрагдсан үзүүлэлттэй байна. Насны хувьд:

  • 0-5 насныхан 15,3 хувь,
  • 16-17 насныхан 61,8 хувь,
  • 18-30 нас 5,2 хувь,
  • 31-45 нас 4,7 хувь,
  • 46-60 4,7 хувь,
  • 61-ээс дээш насныхан 6,1 хувийг тус тус эзэлж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амралт эхлэхээс өмнө хамруулахыг зорьсон учир эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн 70 гаруй хувь нь хүүхдүүд байгаа юм. Хүүхдийн илрүүлгийг хангалттай хийхгүй байна гэсэн шүүмж байсан. Учир нь энэ насныхан харьцангуй эрүүл бүлэгт тооцогддог. Хүүхдийн эрт илрүүлгийн багцад эмнэлзүйн үзлэг буюу сүрьеэ, амны хөндийн үзлэг, сэтгэлзүйн үзлэг хийж байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн хөлөөс толгой хүртэл эмчийн үзлэг хийж байгааг анхаарах хэрэгтэй.

эх сурвалж: news.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан