“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хотын мэрт эрх мэдэл атгуулъя
“Хотын чинь хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулъя. Янзтай сайхан усан оргилуур бариад өгье” гэчихээд олон давхар оффис барьчихдаг. “Энхтайвны ордон “Peace Tower” барьж өгье” гээд худалдааны төв болгочихдог луйвар хэрээс хэтэрлээ. Хөөрхий хэдэн даргын минь “Хөлд нь сууж, толгойг нь илж” байгаад улаан тамгатай бичиг үйлдүүлж аваад буруу хармагцаа өөрийн ашиг сонирхолдоо ашигладаг барилгын компаниудын эзэд даварч гүйцжээ. Ядахдаа компаниуд хариуцлагагүйн дээр аюулгүй ажиллагааны дүрэм баримтлахгүй юм. “Уг нь, энд усан оргилуур барина гэж байсан. Яагаад оффис барьсан юм бол доо” гээд уруу царайлах дарга нар өрөвдөлтэй санагдана. Эргээд эзэн холбогдогч нь тогтоогддоггүй, албан бичиг нь арилжигдаад барилгын зөвшөөрөл болчихсон, гүйцэтгэгч компани нь хэд, хэд солигдчихсон байх юм. “Тэнгис” кино театрын зүүн өмнө баригдаж буй барилгын тухайд гэхэд анх “Түмэн занги” хэмээх компани зөвшөөрөл авчээ. “Эко констракшн”-ы охин компани нь аж. Зөвшөөрөгдсөн зураг төслийн дагуу бол 16х24 ам.метр талбайд усан оргилууртай байшин баригдах байж. Гэтэл одоо баригдаж байгаа оффисын барилга нь 30х24 ам.метр талбай хамарч, зураг төслөөс усан оргилуур нь арчигджээ. Өнөөх зөвшөөрөл нь К.Пүрэв хэмээх хувь хүний нэр дээр шилжсэн байгаа юм. Нийслэлд барилгын зөвшөөрлийн бичгийн наймаа ингэтлээ “цэцэглэсэн” аж. Тухайн барилгын компани зураг төслөө өөрчилсөн тохиолдолд нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газарт мэдэгдэж, шинээр батлуулах ёстой байдаг ч тэд зөрчсөн.
Мөн барилга баригдаад бараг хоёр жил шахам болж байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт, шалгалт явуулж хариуцлага тооцоогүй нь алдаа бас дутагдал... Заавал хэдэн хүний амь золиослон байж барилгынхны булхай, луйврыг бүрэн гүйцэд илрүүлэх ёстой гэж үү. Мэргэжлийн хяналтынхны ажлаа хийхгүй байгаад яаж хариуцлага тооцох вэ.
Сэтгэл сэртхийлгэм эдгээр үйл явдал даанч дэндүү ойрхон тохиолоо. Нийгмийг айдаст автуулах хэмжээнд хүрчихээд байна. Өчигдөр л гэхэд хоёр хүн өндрөөс унаж бэртлээ. Хан-Уул дүүргийн III хороо, 18 дугаар сургуулийн хажууд баригдаж буй орон сууцны барилга дээр ажиллаж байсан хоёр залуу өргөгч тавцан дээр суун явах үед нь олс тасарч найман давхраас унаж. Харамсалтай нь тэдний нэг нь өчигдөр нас барилаа. Кран осолдож, дээрээс төмөр унаж, олс тасарч, аюулгүй ажиллагааны горим алдагдчихаад байхад, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд яагаад чимээгүй байна вэ. Үүнтэй тууштай тэмцэхээ илэрхийлсэн, тэмцэж байгаа ганц хүн нь нийслэлийн захирагч л байна. Гэвч тэрээр “Зөвшөөрөлгүй барилгуудыг нураая”, “Мэргэжлийн хяналтынханд хариуцлага тооцож, ажлаа хийхгүй байгааг нь огцруулъя” гэх ч хангалттай эрх мэдэл түүнд алга. Тэр зөвшөөрөл өгч чадна. Харин зөвшөөрлийг нь цуцалж чадахгүй. Энэ чинь эрх мэдлийн буруу хуваарилалт биш гэж үү. Өмнө нь, Г.Мөнхбаяр хотын захирагчийн албыг хашиж байхдаа шүүхийн байгууллагаар яваад ч барилгын компаниудын эрх мэдлийг хүчрээгүй. Одоо “Үүл баатар” ч дийлэхгүй нь бололтой.
Энэ айхавтар будлиан хутгасан зөвшөөрлийн наймаа, газар олголтыг ямар хууль, эрх зүйгээр зохицуулагддагийг сонирхохоор нийслэлийн Газрын албыг зорилоо. Гэтэл “Барилгын газар олголт, зөвшөөрөл гээд бүх асуудлыг БХБТГ мэддэг юм” гэв. Харин тус газарт очвол “Газар олгохыг Газрын алба хариуцдаг. Манайх зөвхөн зураг төслийг нь баталж өгдөг” хэмээв. Энэ хоёр байгууллагын хооронд хэд холхисны эцэст “Барилга барих газрын зөвшөөрлийг нийслэлийн Газрын алба өгч, барилгын зураг төслийг нь манайх баталж, барилгын явцыг МХЕГ хянаж ажилладаг” гэсэн хариуг БХБТГ-ын мэргэжилтнээс авлаа. Гэтэл МХЕГ-ынхан нь “Барилга угаасаа эрсдэлтэй салбар” гэх утгатай зүйл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байх ч гэж. Ингэж хоёрын хооронд эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч юм шиг олон алба, газартай байсны оронд тэдний хагас дутуу эрх мэдлийг нэгтгэж нэг захиргаанд нэгтгэх ёстой бус уу. Нийслэлийн захирагч хэмээх гоё нэртэй алба хашдаг ч бодитоор хэрэгжүүлж чадахгүй байгаа тэр хүнд шаардлагатай эрх мэдлийг нь өгье. Тэгвэл дор, дороо толгой мэдсэн олон байгууллагын харилцаа холбоогүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдал арилж мэднэ. Дээр, доор гэлтгүй эрх мэдлийг нь дахин хуваарилах цаг нь болжээ.

Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл