Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
''МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ'' ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
image

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 
 “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо  2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

    Улсын Их Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Ажлын хэсэг тогтоолын төсөл болон төслийн хавсралттай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанаар санал хураалган шийдвэрлүүлэхээр 14 зарчмын зөрүүтэй санал бэлтгэн ажилласан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулгадаа дурдав.

 

    Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-д заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн тул тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

    Ажлын хэсгээс Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл хангаж ажиллах, цаашид улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулахдаа хөгжлийн бодлогын тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, хөгжлийн төсөл, арга хэмжээг эрэмбэлэн тусгах, түүнчлэн тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх боломжтойгоор төлөвлөгөөний төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасан заалт нэмсэн. Мөн төслийн хавсралтад ажлын байрыг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлэх, өрийн менежментийг сайжруулах, уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшин, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг холбогдох зорилгод нэмж түүнчлэн төслийн хавсралтад тусгагдсан зарим төсөл арга, хэмжээний нэрийг  өөрчилж банк, санхүүгийн зах зээлийг өргөжүүлж, оновчтой тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүс, чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах асуудлыг тусгах саналуудыг гаргасан. 

    Мөн Ажлын хэсгээс гаргасан төслийн хавсралтын суурь болон зорилтот түвшний тоон үзүүлэлт, утгыг нэмэх, өөрчлөхтэй холбоотой саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгахаар бэлтгэсэн 14 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар 13 саналыг дэмжсэн гэдгийг С.Чинзориг гишүүн танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй  саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, тогтоолын төслийн 4 дэх заалтыг хасаж, төслийн хавсралтын  Зорилго.1.5-ыг “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэж, ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлнэ.” гэж,  Зорилго 2.5-ыг “Хөдөө аж ахуйн гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.” гэж, төслийн хавсралтын Зорилго 2.4-ийг “Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов.

Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан