Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоо эхэллээ

Нийтийн тээврийн их, дунд, бага багтаамжийн автобус, такси, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоо өнөөдөр эхэллээ. Ирэх арвандүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх намрын ээлжит үзлэг, оношилгоонд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслийнхээ тооноосоо хамааран өдөр бүр 1-4 тээврийн хэрэгслээ хамруулах юм.  Харин дээрх хугацаанд үзлэг, оношилгоонд ороогүй буюу ороод тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахгүй аж. Гэхдээ нийтийн тээврийн газрын мэдээллийн сан дахь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношилгоонд орохдоо дараахь зүйлийг анхаарах юм. Үүнд, техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл,шаардлагыг хангасныхаа дараа орох ёстой. Энэ нь, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилтот ажлын хүрээнд ийн шаардлагаа өндөрсгөсөн байна.

Т.Оюун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан