Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Монгол Улсын эрчим хүчний засаглалыг хөгжүүлэх 12 сая ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг эхлүүллээ.
image

ОХУ: Цахилгаан эрчим хүч нийлүүлэх тухай саналд Монгол одоогоор хариу  өгөөгүй – updown.mn

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-аар дамжуулан Монгол Улсын эрчим хүчний засаглалыг хөгжүүлэх таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг эхлүүллээ. Найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн уг хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Филиппин, Номхон далайн арлууд, Монгол Улсыг хариуцсан захирал Райан Уашбөрн өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад хийсэн анхны айлчлалынхаа үеэр албан ёсоор нээсэн бөгөөд ёслолын ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон бусад албаны хүмүүс оролцов.

Уг төсөл нь орчин үеийн цэвэр эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд дүрэм журмын хүрээнд төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, шинэ дэд бүтцийн төлөвлөлтийг чиглүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зэргийг дэмжихийн тулд ОУХА Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн гол түншүүдтэй хамтран ажиллах болно. 

Монгол Улсыг хариуцсан захирал Уашбөрн “ОУХА нь 1990-ээд оны эхээр Улаанбаатар хотын цахилгаан станцуудын нэгд яаралтай засвар хийснээс эхлэн төвлөрсөн төлөвлөгөөт системээс зах зээлд суурилсан системд шилжих бүхий л үед Монголын эрчим хүчний салбарыг дэмжсээр ирсэн урт түүхтэй” гэдгийг дурдаад “Бие даах чадвараа нэмэгдүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих орчныг бүрдүүлэх, эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжихэд тус дөхөм үзүүлэх зорилгоор энэхүү үр бүтээлтэй түншлэлээ Монгол Улстай үргэлжлүүлж байгаагаараа бид бахархаж байна” гэж хэлжээ.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний 20 орчим хувь нь хөрш орнуудын импортоос хамааралтай байдаг. Өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбар нь Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дотоодын эрчим хүчний илүү найдвартай хангамжийг бий болгох юм. Төсөл нь илүү тогтвортой, бие даасан эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд тус дөхөм болж, засгийн газарт ирэх төсвийн дарамтыг багасгах болно.

АНУ-ын ОУХА мөн Монгол Улсын агаарын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийн тулд эрчим хүчний салбарыг шинэчлэн цэвэр хувилбарын хэрэглээг нэмэгдүүлэх болно. Өдгөө Улаанбаатар хот нүүрснээс эрчим хүч гарган авч, хотын захын гэр хороололд түүхий нүүрс түлдэг зэргээс үүдэн агаарын чанар муу байна. Энэхүү үйл ажиллагаа нь мөн дөрөвдүгээр сарын 22-нд буюу “Эх дэлхийн өдөр” зарласан ОУХА-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн стратеги-д хувь нэмрээ оруулах болно. Abt Associates компани нь ОУХА-ийн энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэгч түнш юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ардчилсан хөгжлийг ахиулах, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, тусгаар тогтнол, бие даах чадварыг нь бэхжүүлэх чиглэлээр 30 гаруй жилийн турш Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн билээ.

 

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан