Нөгөөдөр оройн 22:00 цагаас 9 дүгээр сарын 28-ны өглөөний 07:00 цаг хүртэл Зүүн 4 замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг хааж хучилтын ажлыг гүйцэтгэх юм байна. Цаашид урд ба хойд урсгалыг хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд "Ялгуусан" компани гэрээ байгуулан ажиллаж зам барилгын ажлыг ирэх жилийн есдүгээр сар хүртэл хийх гэнэ. Мөн жуулчны гудамжинд Худалдаа хөгжлийн банкны урд уулзвараас Баруун Сэлбийн гудамж буюу Урт цагаан хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл хааж, "Төгс Үржих зам" ХХК зам барилгын ажил гүйцэтгэхэр болсон тухай Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.