“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ХОГОО ЗООС БОЛГОЁ
Дэлхийд хогоор баяжин, олон нийтэд танигдсан баячуудын нэг бол 52 настай бизнесмэн Пол Селью. Сүүлийн 30 жилд тэрээр экологитой холбоотой зургаан компани байгуулан эргэлтийнх нь хөрөнгө хэдэн тэрбум ам.доллараар хэмжигддэг гэнэ. Тэрээр “Хог бол баялаг. Хүмүүс нөхөн сэргээгдэх аж ахуй эрхлэх хэрэгтэй” хэмээн хэлдэг хүмүүсийн нэг. Гэхдээ тэрээр ганцаараа баяжих бус дэлхий нийтийн сэтгэлийг чилээж буй хогийг ашиглан олон хүн баян болоосой хэмээн хүсдэг. Түүний энэ жишгийг олон улс орон хэрэгжүүлж буй. Зарим нь төрийн өмчийнх байхад нөгөө хэсэг нь хувийн хэвшлийн үйлдвэрүүд байх жишээтэй. Харин манай улсын хувьд хог боловсруулах үйлдвэр бус хог хаягдал хэрэглэгч 11 байгууллага, түүж цуглуулдаг 10 жижиг нэгж байдаг гэдэг.
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд хоногт 1100-1300 метр.куб буюу 800-1000 тонн хуурай хог хаягдал гардаг. Харин үүний 1,5 хувь нь ахуйн, 2,3 хувь үйлдвэр, 3,2 хувь нь албан байгууллагынх болоод хот суурин бусад төрлийнх. Үлдсэн хувь нь шатамхай чанартай хог гэнэ. Гэвч ямар ч ангилан ялгахгүйгээр хогоо хаяж буй нь байгаль орчинд төдийгүй эдийн засгийг ч “шимдэг” байна. Жилээс жилд хотын хогны хэмжээ 5-10 хувь өсч буй энэ үед дэлхийн улс орнуудын жишгийн дагуу боловсруулдаг үйлдвэртэй болох талаар дээр дооргүй ярьж байсан ч, хэдэн жилийн өмнө хотын мэр байсан нөхөр япончуудыг барьж өгье гэхэд их мөнгө нэхэн үргээсэн хэмээдэг. Түүнээс хойш хог боловсруулах үйлдвэр байтугай ачих машин техник нь “нүдний гэм” байсан болохоор парк шинэчлэлд л хотын удирдлагууд сэтгэлээ чилээж суусан. Харин өдгөө хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр парк шинэчлэл нь хийсэн ч, хогоо дийлэхгүй байдалд хүрэв. Учир нь, нийслэл их хөлийн газар болсон төдийгүй дүүргийн ТҮК-иуд ажлаа дийлэхгүйд хүрч байгаа аж. Өвөлдөө агаарын бохирдол, зундаа тоосонцорт дарлуулж буй нийслэлчүүд хогны эвгүй үнэрт цэвэр агаараа булаалгаж буй нь өнөөгийн маргашгүй үнэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хот доторх болон хотын ойролцоох 45 цэгт хөрс, уснаас дээж авч, шинжилгээ хийхэд хөрсний бохирдол 95 хувьтай гарчээ. Энэ нь, байх ёстой хэм хэмжээнээсээ 10-16 дахин их байна гэсэн үг гэнэ. Хогтой орчинд цусан суулга 25-100 хоног, балнадын нян 100-400,
полимиелитийн вирус 100-150 хоногт үржин халдварт өвчин тараадаг байна. Яагаад гэвэл, ямар ч хог хаягдлын 60-80 хувийг ямар ч боловсруулалтгүйгээр хаяж, шатаадаг нь агаар, хөрс бохирдуулах нэг эх үүсвэр болдог учраас тэр. Гэтэл төрийн бус байгууллагын судалгаагаар хотын хог хаягдлын 31.4 хувь нь цаас, 21.4 хувь нь хоол, 10.3 нь нүүрсний үнс, 3.83 хувь нь шил, 3.2 хувь нь даавуу, 2.25 хувь нь мод, 2.4 хувь нь яс, 2.23 хувь нь төмөр, 3.61 хувийг чулуу, 0.66, хувь нь арьс шир эзэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр хог хаягдлын бараг 56 хувийг дахин ашиглах боломжтой гэсэн байх юм. Зөвхөн жилд хотын хэмжээнд 31,6 метр.куб хаягдал цаас гарч буй нь цаасны үйлдвэрийн жилийн хэрэгцээг бүрэн хангана гэжээ. Тэгэхээр байгаль экологи хамгаалаад зогсохгүй мөнгө ч олох боломжтойг төрийн бус байгууллага болон хотын мэргэжилтнүүдийн судалгааг эрх бүхий дарга нар нягталж үзээд “ок” хэмээн 10 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Гэвч Цагаан давааны орчимд өдөрт 150-200 тонн хог боловсруулах хүчин чадалтай төдийгүй ангилан ялгаж бүрэн шаталттай түлш үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх эл үйлдвэрийн сураг сүүлийн үед алдраад буй. Тиймээс Баянзүрх дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Содонбаатараас тодруулахад ”Энэ талаар хот дээр ярьж байсан. Олон улсын тендер ч зарласан гэсэн. Хотын ерөнхий менежер Ч.Бат дээр л төвлөрч байгаа. Хотод хогны үйлдвэр зайлшгүй хэрэгтэй байна. Иргэд ч хогоо ангилан хаядаг байвал хот ч цэвэр цэмцгэр байна шүү дээ” хэмээв. Харин Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайханаас үйлдвэрийн барилгын явцын талаар тодруулахад ”Гүйцэтгэгч компаниар “Оrganik solution Mongolia” гэдэг компани шалгарсан. Барилгын ажлаа эхлэхээсээ өмнө техникээ судлахаар удахгүй Шанхай явах гэж байна. Ирэх онд ашиглалтад орох эл үйлдвэр нь орчин үеийн техник техниктэй бөгөөд дулаан, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийнхээ хэрэгцээг хангах юм. Үйлдвэр ашиглалтад оронгуут иргэд хогоо ангилан ялгаж хаяхаас гадна ЕБС-иудын дэргэд ангилж, ялгаж хийх гурван төрлийн өнгөтэй хогны сав байршуулна “гэв.
Ямартай ч, дэлхий нийт хогоо боловсруулан ашиглаж байгаль экологи хамгаалаад зогсохгүй улс орныхоо их зарлагаас ч хэмнэж байна гэдэг. Манай улс ч гэсэн хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаар ханцуй шамлан орж. Үйлдвэр товлосон хугацаандаа ашиглалтад орвол “шүдний өвчин” болсон хогны асуудал цэгцэрч, хот цэвэр цэмцгэр болох биз. Үйлдвэр ч боловсруулсан хог хаягдлаа экспортлох гарц нь ч нээгдэх байх. Учир нь, гадаад зах зээлийн үүдийг нээдэг Азийн хог хаягдал худалдаалдаг биржийн гишүүн болсноор боловсруулсан хог хаягдлаа экспортлох боломжтой болдог байна. Ийм ч маягаар олон орон хог хаягдлаараа мөнгө олдог жишиг тогтож. Улаанбаатар хот ч гэсэн юугаар дутах билээ. Ядаж, хотоо хоггүй болгож, эрүүл сайхан орчинд амьдрах нөхцөл бүрдэх бус уу...

Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл