Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
СҮХБААТАР АЙМГИЙН АН-ЫН ГИШҮҮД САНАЛАА ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
image
image

Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр улс орон даяар зохион байгуулагдаж байна. Энэхүү сонгуулиар намын даргаа албан ёсоор сонгож улс төр, нийгмийн үйл ажиллагаанд ардчилсан байр суурийг бэхжүүлэхээр зорьсон олон мянган гишүүд, дэмжигчид саналаа идэвхитэй өгч байгаа аж.

Гэтэл Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд, дэмжигчид намын даргын сонгуульд оролцож чадахгүй, санал хураах байрны хаалттай хаалгыг мөргөн буцахад хүрчээ.

Чухам юуны учир тус аймагт санал хураах явцыг доголдуулж байгаа нь тодорхойгүй ч, Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүмүүс гэгддэг Лу.Гантөмөр, Э.Тэмүүжин нарыг нэр дэвшигч Б.Батсуурьт нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй хэмээн АН-ын гишүүдийн зүгээс үзэж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан