Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АРИУТГАЛЫН ТАСГИЙГ БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хөвсгөл аймагт ажиллах үеэр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын засвар болон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр "Аль ч улс оронд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, эрсдэлгүй үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийн зөв төлөвлөлт техник, технологийн дэвшил, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхи, аюулгүй эрсдэлгүй орчин нөхцөл юу юунаас чухал" гэдгийг онцоллоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 2013 оноос эхлэн хэрэгжсэн "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр" (ЭМСХХ)-5" төсөл "Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах" чиглэлээр Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжүүлэв. Ийнхүү өнөөдөр АХБ-ны дэмжлэгээр ариутгалын тасаг ийнхүү ашиглалтанд орлоо.

"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр" (ЭМСХХ)-5" төслийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасгийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон шинэчлэн засварлаж, багаж ариутгах халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг хийсэн юм. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн НЭ-т 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр төслийн хүрээнд хийгдсэн аймгийн НЭ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн 383.5 сая төгрөгийн барилгын их засвар болон 867,9 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 14 нэр төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өглөө.

Мөн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах чиглэлээр 91 эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагжууллаа. Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлсэн АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

 
   

 
  

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан