Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Гуравдугаар эмнэлэгт “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн системтэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стратегийн худалдан авалт, зардлын үр ашгийг сайжруулах зорилгоор байгууллагынхаа хэмжээнд 2022 оныг “ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛ- БОДИТ БҮТЭЭМЖИЙН ЖИЛ” болгон зарласан билээ.

Энэхүү зорилтот жилийн хүрээнд 2022 оны Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд танилцуулагдсан Эрүүл мэндийн салбарт 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2022 онд дэвшүүлсэн зорилт, салбарын бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлийн үнэлгээний дүн, зөвлөмж зэрэг зайлшгүй ач холбогдол бүхий чухал мэдээллүүдийг эмнэлгийн удирдах түвшний нийт албан тушаалтнуудад таниулж сурталчлах, салбарын бодлого шийдвэртэй уялдуулан байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт, бүтээмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад албан тушаалтан нэг бүрийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгын үүднээс уг хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Мөн энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд тус эмнэлгийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН тайлангийн дүн, зөвлөмж болон Байгууллагын 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж, ололт амжилт, хойшид сайжруулах үйл ажиллагааныхаа талаар санаа бодлоо солилцож, хэлэлцүүлэг хийлээ.

Зөвлөгөөнд тус эмнэлгийн төв, тасаг, нэгж, албадын дарга, эрхлэгч, ахлах сувилагч зэрэг удирдах түвшний нийт 95 албан тушаалтан оролцож, нэгдсэн нэг зорилго, тэмүүлэлтэйгээр хамтран ажиллахаар сэтгэл нэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан