Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 2 өдөр үргэлжилж, нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага нийт 278 зочид төлөөлөгч оролцсон юм. Нийтдээ 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж 209 санал, зөвлөмжийг боловсруулав. Зөвлөгөөний нэг чухал үйл ажиллагаа нь аймаг орон нутгийн удирдлагууд жишиг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах байв.

Энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны ЭТҮГ-ын АЛШТХ-ийн дарга Г.Навчаа, ЭМЯ-ны уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, АХБ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван болон аймаг орон нутгийн ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга удирдлагууд оролцлоо. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан Монголын анхны дүүргийн эмнэлэг бөгөөд барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хувьд жишиг болохуйц давуу талтай. Тус эмнэлэг нь нийт 400 гаруй эмч, эмнэлгийн ажилчидтай бөгөөд жилд 150.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, амбулатори  28 кабинет, 250 ор бүхий хэвтэн эмчлүүлэх хэсэг, 5 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

 
Өрхийн эрүүл мэндийн төв болон амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгийн илгээсэн үйлчлүүлэгчдэд компьютерт томографи, рентген, хэт авиан шинжилгээ, дуран, тархины цахилгаан бичлэг, аудио метр, зүрхний цахилгаан бичлэг, судасны бичлэг болон лабораторийн шинжилгээнүүдийг хийж өдрийн эмчилгээг мөн үзүүлж байна. Жишиг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан орон нутгийн удирдлагууд өөрсдийн орон нутагтаа мөн жишиг эмнэлэгтэй болохыг энэ үеэр ярилцаж байлаа. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР - 4, 4+ төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төслийг УБ хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжүүлсэн.  Төслийн  зорилго Эрүүл мэндийн салбарын үр өгөөжийг дээшлүүлэн, эмнэлгийн засаглал, бие даасан байдал болон эмийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн юм. Төслийн I бүрэлдэхүүн болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт  олон улсын эмнэлгийн стандартын дагуу жишиг нэгдсэн эмнэлэг барьж 2021 оны 4 сард ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгсөн юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан