Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
С.Энхболд: NGS лаборатори нь халдварт өвчнийг оношлоод зогсохгүй халдварт бус өвчний шинжилгээнд ч тустай

Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна. Манай улсад 2021 оны 11 сарын сүүлээс энэхүү шинжилгээг хийж эхэлсэн ба өнөөдөр албан ёсоор нээлтийг хийж байна.
 

 
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Сергей Диордица, Австралийн ЭСЯ-ны хэргийг түр хамгаалагч ба Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
 
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: " Монгол улсад 2020 оны 1 дүгээр сард SARS-CoV-2 вирүс илрүүлэх ПГУ-ын шинжилгээг анх ХӨСҮТ-д хийж эхэлснээс хойш бүх аймгийн нэгдсэн эмнэлгүүд, хилийн боомтууд, Улаанбаатар хотын найман дүүргийн эмнэлэг, ЗӨСҮТ, НЭМҮТ, УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС, Цэргийн Төв Эмнэлэг, Хувийн хэвшлийн зарим лабораториудад өдөр тутмын хэрэглээ болон өргөжөөд  байна. Лабораторийн чадавх, хүртээмж богино хугацаанд нэмэгдсэн нь цар тахлын үеийн эмнэлзүйн менежмент, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр болсон. Өдгөө Австралийн засгийн газар, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэг, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд Монгол улсад SARS-CoV-2 бүрэн геномын дараалал тогтоох NGS технологийг бүрэн нутагшсан явдал нь Монгол улсад төдийгүй дэлхий дахинд цар тахалтай тэмцэх стратеги, мөн түүнчлэн бусад  халдварт өвчин болон халдварт бус өвчний  шинжилгээ оношилгоог улам бүр сайжруулахад онцгой ач холбогдол өгч байна гэж үзэж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан