Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Баянхонгор аймгийн ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хүлээлгэн өгөв

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд болж буй Баянхонгор аймгийн Ойн салбарын анхдугаар хуралдаан (2022.03.01) үргэлжилж байна.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Баянхонгор аймгийн Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Баянхонгор аймгийн Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө-Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй холбох боломж” сэдвээр илтгэл танилцуулав.

Тус менежментийн төлөвлөгөөг хавсралт зургуудийн хамт Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Баясаа болон судлаач Э.Тогтохбаяр нар Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Э.Ганзоригт хүлээлгэн өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан