Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Иргэд ЭМД-тай холбоотой хэрэгцээтэй мэдээллээ мессэжээр хүлээн авдаг болно

ЭМДЕГ иргэн-даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт, шинэчлэлт хийгдснээр ЭМДЕГ стратегийн худалдан авагч болж эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Ингэснээр даатгуулагч-иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ямар нэг үнийн хязгаарлалтгүйгээр авах боломж нээгдсэн юм. Энэ хэрээр иргэн-даатгуулагчдаас ирэх ачаалал эрс нэмэгдэж, долоо хоногт 4000-6000 дуудлага, биеэр ирсэн 200-300 даатгуулагч иргэдийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Бид лавлах утасныхаа ачааллыг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг ямар нэгэн хүлээгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор 1800-1363 лавлах утсанд техникийн өргөтгөлийг хийж байна. Ингэснээр даатгуулагч хэрэгцээтэй мэдээллээ мессэж үйлчилгээгээр хүлээн авах боломж бүрдэхээс гадна орон нутгийн даатгуулагчид оршин, суугаа газрынхаа даатгалын хэлтэстэй шууд холбогдож өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм. Түүнчлэн шугам чөлөөгүй үед таны дуудлага манай программ бодит цаг хугацаандаа бүртгэгдэж, 10-15 минутын дараа мэдээллийн ажилтан эргэн холбогдож таны хүссэн зөвлөгөө, мэдээллийг хүргэх бүрэн боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан