Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА И.К.АЗИЗОВТАЙ УУЛЗЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай албан (2022.02.18) уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр БОАЖ-ын сайдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны арванхоёрдугаар дугаар сард ОХУ-д хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсанаар Байгаль орчныг хамгаалах асуудлаарх Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан  комиссын хуралдааныг 2022 оны 1 дүгээр улиралдаа багтаан зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол-Оросын 6 дугаар зөвлөгөөнийг Монголын тал зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшилсон. Тэгвэл 6 дугаар зөвлөгөөнийг зохион байгуулах урилгыг ОХУ-ын талд дахин хүргүүлнэ гэдгээ илэрхийллээ. Мөн энэ удаагийн зөвлөгөөнөөр ойн түймрийн асуудлаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотой үрийн санг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байгаагаа дуулгав.  

Түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад модны үр нийлүүлэх, техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэлээд уг хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө батлагдмагц хамтын ажиллагааны талаарх тодорхой саналуудыг ОХУ-ын холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар хилээ албан ёсоор нээсэнтэй холбогдуулан  аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр улсын хил орчмын хотуудад хийгдэх нислэгтэй болгох, харилцан сурталчилгаа хийх, өдөрлөгүүд зохион байгуулах, мэдээллийн төвүүдийг байгуулах гэх мэт ажлуудыг хамтран зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовын дэмжлэг ихээхэн чухал байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хоёрдугаар сарын 21-ны өдөр БОАЖЯ, ГХЯ, Соёлын яам хамтран Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүдийн уулзалтад Элчин сайд И.К.Азизовыг уриад, арга хэмжээнд зориулж аялал жуулчлалын талаар үг хэлэхийг хүслээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан