Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт гурван настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ

Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй  хүүхдүүдийг энэ сарын 18-ны өдрөөс бүртгэж эхэлнэ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 09:00 цагаас бүртгэл эхлэх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах юм. Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлог.  Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг  бүртгэнэ. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.

Бүртгэл эхлэх хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг

Дуусах хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:59 цаг

Бүртгэл дууссаны дараа цахим элсэлтийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Элсэлтийн талаарх мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих юм.  Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан