Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
САЙДАД 1052 ИРГЭНЭЭС И-МЭЙЛ ИРЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг "ЁС ЗҮЙН ЖИЛ" болгон зарласан. Энэ хүрээндээ сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарласан.

Өчигдрөөр тасалбар болгосон захидлын аянд 1052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар ч сайдад ханджээ. Захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлуудыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулан ажиллах болно. Мөн түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлнэ.

Захидал ирүүлсэн хүн бүрт талархал илэрхийлье. Цахим захидлын аяныг тухайлсан сэдвийн хүрээнд улирал тутам өрнүүлж байх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан