Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 75.5, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус  үндэслэн Нийслэлийн өмчит “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.

Жич: Биеийн тамир, спортын салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх, спортын менежмент, маркетинг, спортын эрх зүй, гадаад харилцаа, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (байгууллагаасаа тодорхойлолт авах);
  4. Өөрийн намтар (CV);
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 2 дугаар  сарын 07 -ний өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 308 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Нэмэлт мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга И.Баатархүү, 328303 дугаарын утаснаас авна уу.

НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан