Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БОАЖ-ын салбарын шилдгүүд төрийн дээд одонгоор шагнагдлаа

Шинэ оны босгон дээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт чин сэтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг албан хаагчдыг төрийн дээд одон, тэмдгээр шагнаж урамшууллаа.

Байгаль орчны салбарт 15 жил идэвх зүтгэлтэй ажиллаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж 2019, 2020 онуудад 31 газрыг тусгай хамгаалалтад авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 4 хувиар нэмэгдүүлж, Улсыг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэхэд сэтгэл, зүтгэл гарган ажилласан гавьяаг нь үнэлэн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ганболдын Энхмөнхийг Алтан гадас одонгоор шагнав.

Тусгай хамгаалалттай газар нутгийг удирдлагын газрын мэргэжилтэн Батхуягийн Энхгэрэл, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Түмэнжаргалын Төрбадрах нарыг Байгаль орчны салбарт 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагналаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жолооч Шарав-Арилдын Цолмон 2016 оноос хойш төрийн албанд сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр шагнаж урамшууллаа.

Шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гардуулан өгч баяр хүргээд, “Ажил үүргээ чин сэтгэлээсээ нэр төртэй гүйцэтгэж, төрийн албаны ёс зүйн хэмжээнд нийцүүлэн ажиллаж байгаа нийт албан хаагчдадаа талархал илэрхийлэн амжилт хүслээ”.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан