Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
WWW.MEDLE.MN –Д ЦАХИМ КОНТЕНТ НИЙЛҮҮЛСЭН БАГШ НАРЫГ МӨНГӨН ШАГНАЛААР УРАМШУУЛЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын мэдээллийн технологийн төвийн хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн “Ээлжит хичээлийн цахим контентын сан” бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд цахим контент боловсруулах ажлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн www.medle.mn сургалтын цахим платформд нээлттэй зохион байгуулж байгаа билээ.

Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах уралдаант шалгаруулалтад амжилттай оролцож 483 хичээлийг контентын санд байршуулсан 43 багшийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч талархал илэрхийлэн, мөнгөн шагналаар урамшууллаа. Эдгээр багшид ээлжит хичээлийн цахим контент боловсруулсан тоогоороо 400.000-5.500.000 төгрөг хүртэл мөнгөн урамшуулал олгохоос гадна Боловсролын цахим шилжилтэд анхдагчид болж гар бие оролцсон идэвх санаачлагыг нь үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, багш нарыг 1-5 хүртэл сая төгрөгөөр нэмж урамшуулахаар болсноо мэдэгдлээ.

Тухайлбал:

✅Үндэсний бичиг хичээлээр 55 ээлжит хичээл боловсруулсан Орчлон олон улсын дунд сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Э. Батдэлгэрт 5.000.000 төгрөг

✅Дизайн зураг зүй технологи хичээлээр 40 ээлжит хичээл боловсруулсан Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш Ц.Батбаярт 3.000.000 төгрөг

✅Англи хэлний 30 ээлжит хичээл боловсруулсан Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Дэчмаад 3.000.000 төгрөг

✅Хөгжмийн хичээлээр 29 ээлжит хичээл боловсруулсан Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын номт наран сургуулийн багш Г.Наранзулд 3.000.000 төгрөг

✅Биологийн хичээлээр 19 ээлжит хичээл боловсруулсан Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн багш М.Ариунтунгалаг нарыг тус бүр 3 000 000 төгрөгөөр

✅Бусад 38 багшийг тус бүр 1.000.000 төгрөгөөр нэмж урамшуулахаар шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар www.medle.mn-д 2200 гаруй хичээл ирснээс сонгон шалгаруулалтаар 501 ээлжит хичээлийн цахим контентыг шалгаруулан нээлттэй байршуулаад байна.

Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Орхон аймаг, Баянзүрх, Баянгол дүүргийн багш нар цахим сан бүрдүүлэх энэхүү ажилд идэвхтэй оролцож байна.

Багш нарын идэвх оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд www.medle.mn сайтад байрших цахим хичээлийн сангаас хүүхэд бүр орон зай, цаг хугацаа, байршил үл хамааран нээлттэй суралцах боломжтой бөгөөд 2022 онд энэ ажил тасралтгүй үргэлжлэн 16411 хичээлийг багтаасан сан бүрдүүлэх ажил эрхэм багш таныг хүлээж байна. Иймд ЕБС-ийн багш бүхэн оролцох эрх нээлттэй бөгөөд таны хичээл Монгол хүүхдүүдийн оюуныг тэтгэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан