Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Золжаргал: Инфляцийг нэг оронтой тоонд барих боломж бий

УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй ч Монгол банкны Ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг сонголоо. Түүнээс дараах асуултад хариу авлаа.


-Монгол банкны Ерөнхийлөгчөөр сонгоглоо. Гишүүдийн зүгээс нэлээд зүйлийг захиж байх шиг байна?
-УИХ-ын гишүүдээс хэд хэдэн санал гарлаа л даа. Санхүүгийн сектор дээр шинэчлэл хэрэгтэй байна. Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүндээ бид олон жил явсан. Үүний гайгаар огцом хөдөлгөөн хийдэг байсан. Тиймээ санхүүгийн секторт шинэчлэл чухал юм.
-Жил болгон өсч байдаг инфляцийг хэрхэн тогтоох вэ?
Инфляци гэдэг бол санхүүгийн сектороос шалтгаалдаг. Эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалаад инфляци өсч байдаг. Огцом, огцом шокуудад Засгийн газраас арга хэмжээ авбал үүнийг зохицуулж болно. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой зүйлийг тусгасан байна билээ. Тиймээс инфляцийн гарал үүсэлтэй нь тэмцвэл үр дүнд хүрэх байх. Монгол банкны зүгээс санхүүгийн шинэчлэлээ  сайн хийгээд байвал огцом өсөлтүүдийг хязгаарлаж болох юм.
-Сүүлийн үед валюттай харьцах монгол төгрөгийн ханш мах их унаж байна. Үүнд Монгол банкны зүгээр ямар арга хэмжээ авах вэ?
-Ханшийн талаар Монгол бакны бодлого бий. Мөнгөний бодлогы УИХ-аас баталж өгдөг. Гэхдээ ханшийг аль өнцгөөс харах вэ гэдэг нь чухал. Тухайлбал, дотоодын үйлдвэрийг дэмжих талаас нь харвал төгрөгийн ханш сул баймаар. Гэтэл ханш чанга байх нь манай улсын гадаад худалдаанд шууд нөлөөлдөг шүү дээ. Ер нь, Монголбанкны баримтлах бодлого нь төгрөгийн ханшийг огцом өсгөж, эдийн засагт шоок үүсгэхгүй байхыг л бодож ирсэн. Үүнийгээ үргэлжлүүлнэ.
-Монгол банк хуулиараа төрөөс хараат байх ёстой. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар Монголбакны үйл ажиллагаанд хэр оролцдог байв?
-Монгол банкны үйл ажиллагаа Монгол банкны тухай хуулиар л зохицуулагддаг. Үүний дагуу ч явж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар манай ажилд оролцсон тал бий.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан