Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“The Banker” сэтгүүл Голомт банкийг 2021 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа

Олон улсын банк, санхүүгийн салбарт нэр хүнд бүхий “The Banker” сэтгүүлээс Голомт банкийг 2021 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа. Ийнхүү Голомт банк тус нэр хүндтэй шагналыг долоо дахь удаагаа хүртээд байна.

“The Financial Times” сонины салбар сэтгүүл болох “The Banker” нь  100 орчим жилийн баялаг түүхтэй, Их Британи улсын Лондонд төвтэй бөгөөд “Bank of the Year Awards”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг 12-р сард цахимаар зохион байгуулж, олон улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, мэргэшсэн туршлагатай шүүгчдийн бүрэлдэхүүн ялагчдыг тодруулахдаа санхүүгийн голлох үзүүлэлт, эрсдэл даах чадвар, итгэлтэй найдвартай байдал, дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ болон нийгмийн хариуцлагын хэрэгжилт зэргийг харгалзан үзжээ.

“Энэ жилийн хувьд дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд дижитал шилжилт, харилцагчийн үйлчилгээ, байгаль орчин, нийгэм болон засаглалын тогтолцоонд ихээхэн анхаарал хандуулсан нь шалгаруулалтыг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна. Ялагчид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ үлгэр жишээ биелүүлж, харилцагчдаа бүхий л талаар дэмжин ажиллаж, сүүлийн 18 сарын хугацаанд гялалзсан амжилтыг үзүүлж чадлаа” хэмээн тус сэтгүүлээс онцлон дурдсан юм.

Монгол Улсын нөлөө бүхий банкнуудын нэгд зүй ёсоор тооцогддог Голомт банкны “Дэлхийн жишиг Монголын банк” болох алсын хараа нь зөвхөн бизнесийн үйл ажиллагаагаар хязгаарлагдалгүй, засаглалын тогтолцоогоороо ч салбартаа тэргүүлэн, байгаль орчинд ээлтэй бизнесүүдийг дэмжих замаар зөв жишгийг нийгэмдээ үлгэрлэж, дэлхийн улс орнуудын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх зорилт тавин ажилладаг билээ. Дэлхий нийтийг хамраад буй цар тахал бид бүхэнд дижитал банкны давуу тал, ач холбогдлыг дахин таниулсан. Энэ хугацаанд Голомт банк харилцагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, банкны бүх төрлийн үйлчилгээг гэрээсээ буюу зайнаас авах боломжоор ханган дэвшилтэт технологийн шийдлүүдийг санал болгон ажиллалаа. Ийнхүү бид мэдээллийн технологи, дижитал шилжилтэд түлхүү хөрөнгө оруулснаар эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, дижитал банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг жил бүр өргөжүүлэн тэлэх зэргээр харилцагчдад хүргэх үйлчилгээнийхээ хурдыг гурав дахин нэмэгдүүлсэн үр дүнг үзүүлээд байна.

Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

Хамгийн их уншсан