Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“ЖИЖИГ” САНЖААГ ОЛИМПЫН АЛДАР ОДОНГООР ШАГНАВ


Ард түмний дунд “Жижиг” нэрээрээ алдаршсан чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн цэргийн заан Б.Санжаагийн спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулж өгөв.

“Токио-1964” зуны олимпын наадамд анхлан оролцсон тамирчдын нэг нь Б.Санжаа. Тэрбээр Токиогийн дэвжээнд эхний барилдаанаа тэрхүү олимпод түрүүлсэн О.Ватанабэтэй хийн ялагдсан ч дараа нь Филиппиний бөхийг цэвэр ялж, Монголын олимпчдын анхны цэвэр ялалтыг авчирч байв. 
Мөн 1966 оны ДАШТ-д Монголын багаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, V байр эзэлсэн билээ. 

Б.Санжаа гуай шагнал гардан авсныхаа дараа “Токиогийн олимпод би 80 гаруй кг-аас хасаад 63-т орж байлаа. Над шиг ингэж жин хассан тамирчин Монголд байхгүй дээ. Олимпод явахын өмнө би хамаг сайчуудтай нь түүж барилдана гээд хэлчихсэн юм. Гэтэл сугалаагаар жингийнхээ хамгийн сайн бөх О.Ватанабэтэй эхний даваанд таарчихдаг юм. Сайхан үзнэ гэж бодсон ч их хурдан ялагдсан. Харин дараа нь олимпын анхны цэвэр ялалтыг авчирч байлаа. 

Уг нь дараагийн даваанд барилдах байсан ч ЗХУ-ын бөхийг дэмжих үүднээс намайг шууд хасчихсан. Хоёр систем нэгнийгээ дэмжих ёстой гэсэн бодлогын золиос нь болоод өнгөрсөн дөө. Тэгж их жин хасаж өөрийгөө зовоочихоод тэмцээний дундуур хасагдсандаа харамсаж явдаг. 

Өнөөдөр МҮОХ миний багахан амжилтыг үнэлж ийм сайхан шагналаа гардуулсанд талархаж байна. Танай хамт олонд амжилт хүсье” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан