Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ж.Мягмар: Цэцэрлэгүүд холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авна

Цэцэрлэгүүд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авна.

ЕБС-ийн сурагчдын амралтын үеэр эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ ах, эгч нартай нь гэртээ байлгах сонирхол их байдгаас цэцэрлэгийн ирц нэлээд буурдаг.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа 4 болон 5 настай хүүхдүүдээс:

-Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ гэртээ харах боломжгүйгээс хүүхэд гэртээ асран хамгаалагчгүй үлдэх эрсдэлтэй

-Амьдралын орчин нөхцөл тааруу

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хүлээн авах зохицуулалтыг хийж байна.

Хэрэв Та хүүхдээ энэ хугацаанд цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай гэж үзвэл одоо хамрагдаж буй цэцэрлэгийнхээ багшид хүсэлтээ хүргүүлээрэй.

Энэ хугацаанд цэцэрлэгүүд ковидын үеийн халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, түр журмыг хэрэгжүүлж ажиллана.

Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өгснийг хүргэж байна.

1 Сэтгэгдэл
2,3 настай хүүхдийг яах ёстой вэ ер нь
Хамгийн их уншсан