Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Techstore-тай хамтарсан кредит картын урамшууллыг зарлаж байна

Голомт банк картын ээлжит урамшууллаа Techstore-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Харилцагч та Techstore-ийн салбар дэлгүүр, www.techstore.mn онлайн худалдааны вэбсайтаас Голомт банкны бүх төрлийн кредит карт болон  SocialPay аппликэйшн ашиглан худалдан авалт хийснээр 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ ба буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 1 өдрийн дараа таны дансанд орох болно. Techstore-тай хамтарсан энэхүү урамшуулал нь 12-р сарын 03-17-ны хооронд үргэлжлэх тул харилцагч та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.

Techstore технологийн сүлжээ дэлгүүр нь хамгийн сүүлийн үеийн технологийг, хамгийн хямд үнээр харилцагчдадаа хүргэж ажилладаг. Одоогийн байдлаар онлайн худалдааны вэбсайт болон нийт 5 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус сүлжээ дэлгүүр нь БНХАУ-ын Xiaomi брэнд болон түүний дэргэдэх Solopick сүлжээ дэлгүүрийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллан, шинэлэг загвар дизайн бүхий гэр ахуй, бүх төрлийн электрон бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүнийхээ засварыг өөрийн салбар дээр хийж гүйцэтгэдэг нь харилцагчдад найдвартай, баталгаатай үйлчилгээ үзүүлж буй нэг хэлбэр юм.

Та өөрийн цаг, завыг хэмнэн тус дэлгүүрээс онлайн худалдан авалт хийхийг хүсвэл www.techstore.mn хаягаар зочлоорой.

Харин Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД, SocialPay аппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Хамгийн их уншсан