Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МТСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар Зүүн Азийн бүсийн захирлаар томилогдов

Азийн Туялзуур Сэлэмний холбооны (Fencing Confederation of Asia) Ерөнхий Ассамблей өнгөрсөн 10 –р дугаар сард Ташкент хотноо зохион байгуулагдаж, шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, комиссийн гишүүдийг сонгосон билээ. Азийн Туялзуур Сэлэмний холбооны шинэ Ерөнхийлөгчөөр АНЭУ-ын Sheikh, Эмиратын сэлэмний холбооны ерөнхийлөгч Salem Bin Sultan Al Qasimi сонгогдсон юм. Тэрээр бүсийн захирлуудын томилгоог хийсэн бөгөөд Монголын Туялзуур Сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатарыг Зүүн Aзийн бүсийн захиралаар томилов. Зүүн азийн бүсэд Хятад, Солонгос, Япон, Хонгконг, Макао улсууд багтаж байна. Монголын Туялзуур Сэлэмний холбооны хувьд энэхүү өндөр хариуцлагтай албанд анх томилогдож байгаа бөгөөд туялзуур сэлэмний гадаад харилцааг шинэ түвшинд хөгжүүлж, Монгол улсын нэрийг олон улсад сурталчилах боломж нэмэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан