Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Голомт банк гадаад шилжүүлгийн SWIFT GPI системийг нэвтрүүллээ

Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээний шинэ систем болох SWIFT GPI системийг Голомт банк үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Уг системээр дамжуулан бид харилцагчдадаа гадаадын улс орон руу төлбөр шилжүүлснээс эхлээд хүлээн авагчийн дансанд орох хүртэл бүх шатны дэлгэрэнгүй мэдээллийг нь шуурхай шалгаж өгөх боломж бүрдлээ. SWIFT GPI системээр дамжуулан та бүхэн гадаад төлбөр тооцоотой холбоотой доорх мэдээллийг лавлах боломжтой.

Үүнд:

  • Гадаад шилжүүлгийн төлөв, мэдээлэл
  • Эцсийн хүлээн авагчийн дансанд шилжүүлэг хийсэн огноо, дүн
  • Гүйлгээний дүнгээс дамжуулагч банкнуудын суутгасан шимтгэлийн мэдээлэл
  • SWIFT системд гүйлгээ дамжуулсан нийт хугацаа
  • Дамжуулагч банкуудын мэдээлэл, гүйлгээ дамжуулсан хугацаа

Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээний тухай:

Анх 1973 онд дэлхийн 19 орны 250 орчим банк хамтран Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээг байгуулсан ба Голомт банк уг сүлжээнд нэгдээд 20 гаруй жил болжээ. Харин энэ удаад бидний нэвтрүүлсэн SWIFT GPI системийн хувьд  2017 оноос олон улсад хэрэглэж эхэлсэн байна. Энэхүү системийг олон улсын банк санхүүгийн 4000 гаруй байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж байгаа юм.

Харилцагч та гадаад шилжүүлэгтэй холбоотой лавлагаа, мэдээллээ Голомт банкны дурын салбар, нэгжид хандан шууд авах боломжтой. Мөн цаг заваа хэмнэн доорх сувгуудад хандаж, гадаад шилжүүлэгтэй холбоотой мэдээллээ шалгуулаарай.

  • Харилцагчийн үйлчилгээний төв: 1800-1646
  • Голомт банкны албан ёсны фэйсбүүк хаяг: Golomt Bank
  • Viber хаяг: (+976 99441646)
  • И-мэйл хаяг: internetbank@golomtbank.com, mail@golomtbank.com
Хамгийн их уншсан