Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эрүүл мэндийн салбарынханд зориулж "Монгол бахархал" хүндэтгэлийн тоглолт боллоо

Эрүүл мэндийн салбарынханд зориулж "МОНГОЛ БАХАРХАЛ" хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүрэлцэн ирсэн эмч эмнэлгийн ажилчиддаа хүндэтгэл үзүүлж үг хэллээ. Тэрээр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд 2 жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчид та бүхэндээ хүндэтгэл үзүүлж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Энэ он бол Эрүүл мэндийн салбарынхан бидний хувьд онцлогтой он байлаа. Дэлхий дахинд дэгдээд байгаа энэ цар тахлыг бид хамтын хүчээр даван гарах болно. Эмч эмнэлгийн ажилчид та бүхэн бол энэ цаг үеийн Монгол бахархал, цагаан нөмрөгт баатрууд билээ” хэмээв.
 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран "Монгол бахархал" тоглолтыг 2021 оны 11-р сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулав.
 

  
 
"Монгол бахархал" хүндэтгэлийн тоглолтод ДБЭТ-ын Гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг /МУГЖ/, Ө.Уянга /МУГЖ/, Б.Гомбо-Очир /МУСТА/, /Э.Отгонбат /МУСТА/, М.Дариймаа /МУСТА/, Б.Энхнаран /МУСТА/, Д.Эрдэнэ-Очир /МУСТА/, С.Бат-Эрдэнэ /МУСТА/, Б.Монголхүү, Балетын гоцлооч О.Анужин /МУГЖ/, Г.Батчимэг МУСТА, М.Нандинцэцэг /МУСТА/, Б.Баасансүрэн /МУСТА/, Д.Нацагдорж МУСТА, О.Даваадорж болон Удирдаач Ц.Гансүх /МУСТА/, Т.Гэрэлцэцэг /МУСТА/, ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, ерөнхий хормейстер Н.Дашбямба /МУСТА/, Симфони найрал хөгжимчид, Найрал дуучид, балетын жүжигчид, уран бүтээлчид оролцлоо. Мөн тоглолтод урилгаар Эрүүл мэндийн элч дуучин Б.Хангал /МУСТА/ болон Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Үлгэр Жишээ Үлээвэр Найрал хөгжмийн хамт олон, Хөтлөгч Б.Гантигмаа /МУСТА/ нар оролцсон юм.
 

 


 

  

  

 
"МОНГОЛ БАХАРХАЛ" хүндэтгэлийн тоглолт ийнхүү 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэ цаг үед Монгол бахархал болж байгаа нийт Эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан