Ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 15-нд Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Цахим үнэмлэх” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн байгууллагууд өөр өөрийн байрандаа бүтэн ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна. Энэ үеэр иргэд баг хорооноосоо иргэний цахим үнэмлэхээ авч болох нь. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, 18 аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж бэлэн болгожээ.
Мөн иргэний гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл болон хуулийн этгээд, аж ахуй нэгжийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, гадаад паспорт шинээр авах, хугацааны сунгалт хийх , архивын лавлагаа олгох зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх юм байна.