Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Я.Содбаатар: Уулнаас мод авчирч суулгах нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажил биш

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас мод авчирч суулгахгүй. Энэ бол үндэсний хөдөлгөөний ажил биш” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.

“Тэрбум мод тарих аян Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан сэтгүүлчид тодруулга авсан байна.

Я.Содбаатар: “Энэ бол хоёр өөр асуудал. Нэг нь ойн салбарт, жил бүр байнга хийдэг технологийн ажил. Өөрөөр хэлбэл шигүү ойг сийрэгжүүлэх ажлыг тодорхой, эрх, үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд хийх ёстой. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг таван аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн байна. Аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн үү, технологийн дагуу ажилласан уу, сийрэгжүүлэх ёстой талбайдаа ажилласан уу гэдгийг Цагдаагийн байгууллага тодруулж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол өөр. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Үндэсний хөдөлгөөний хүрээнд  ойгоос мод булгалж авчирч суулгасан удаа огт байхгүй. Ийм зүйл хийхгүй. Нэг ёсондоо уулнаас мод авчирч тарих нь үндэсний хөдөлгөөний ажил биш.

Ой модыг сийрэгжүүлэх ажлыг өнгөрсөн он жилүүдэд хийж байсан, ирээдүйд ч хийнэ. Энийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах үндэсний хөдөлгөөний ажилтай холбож ойлгож болохгүй” гэлээ.

Мөн “Өнөөдөр 43 ойн анги, 224 аж ахуйн нэгж мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ойрын хоёр жилд чадавхийг нь сайжруулна. Ногоон санхүүжилт болон бусад хэлбэрээр дэмжинэ.

Томоохон аж ахуйн нэгж, ялангуяа уул уурхайн компаниудыг тшиглэсэн мод үржүүлгийн ангиуд байгуулагдаж байгаа. Дээр нь аймаг дундын механикжсан анги бий болно. Түүнээс биш уулнаас мод авчирч суулгаад ургахгүй. Бойжуулалтын талбай, эсвэл хүлэмжид тарьсан  модыг хүн ам шигүү суурьшсан суурьшлын бүс рүү явуулдаг технологитой.

Энэ бол улс төржиж болохгүй сэдэв. Хэн нэгэн хүний улс төрийн сэдэв биш. Энэ бол монголчуудын, хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой, тогтвортой хөгжлийн суурь асуудал юм ” гэлээ.

5 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
teguul ter vndseern sugalsan modnuudaa yah gj bna niregsen hoino n bitgii ingej bai ta nariin viliin ur shvv
Uulnaas urgaa mod uhaj zoogood hotiin vrjil shimgvi horsond suulgahaa l bolichih ter suulgasan tom modnuud chini urgahgvi urt naslahgvi chimeg zvvlt todii l baigaa shvv
Er ni saihan urgaj bui modoo uulnaas hot ruu zoohoo l bolichih ter zooj awchirsan mod chinihotiin vrjil shimgvi horsond urgahgvi urt nasgvi l baigaa shvv
Жоохон ой модоо л сүйтгэхгүй байвал болно доо! Наад нэг аялдан дагагч нэр хүнд хайсан дарга нар чинь ой мод сүйтгэж магадгүй шүү !
Хамгийн их уншсан