Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Богд банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Богд банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.  

УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан билээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд банкны системд нөлөө бүхий банк нь 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани хэлбэртэй болох, бусад банкуудад нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголтыг нээлттэй үлдээсэн. Үүний дагуу банкны системд нөлөө бүхий банканд хамаарахгүй хэдий ч нээлттэй хувьцаат компани болох хүсэлтийг “Богд банк” ХХК-аас гаргасан нь дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нийтэд үнэт цаасаа санал болгон гаргаж, олон нийтийн компани болох хүсэлтийг ирүүлсэн хамгийн анхны банк болж байна.  

Тус банкны хувьд нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэг бүр нь 2,540 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 70 хувь буюу 8,750,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3,750,000 ширхэг хувьцааг олон нийтэд худалдах юм.

Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкууд нийтэд хувьцаагаа санал болгох /IPO/ ажиллагааг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, чанартай, хөрвөх чадвар өндөр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан