Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс шаардлаа

МҮХАҮТ хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” хэмээн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, албан ёсоор уучлалт гуйхыг шаарджээ. Мөн хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэсэн, бизнесийн нэр хүндийг гутаасан энэхүү ёс зүйгүй үйлдлийг Улсын Их хурал, холбогдох Байнгын хороо авч үзэн зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзсэн байна.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэлээ.

ШААРДЛАГА

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” хэмээн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд гүнээ харамсаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулинд Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг атал улс орны нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ ийнхүү гутаан доромжлох нь зүйд нийцэхгүй хэрэг билээ.

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогоороо “Төр нь хувийн хэвшлийн хөгжлийг бүх талаар дэмжиж, дэлхийд өрсөлдөх үндэсний компаниудтай болно” гэж зорьсон байтал Төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй энэ ёс зүйгүй үйлдэл нь татвар төлж, улсын төсвийн орлогыг бүрдүүлж, ажлын байр бий болгож буй хувийн хэвшлийг гүтгэж, өнөөдрийг хүртэл бий болгосон үнэ цэнэ, нэр хүндэд нь шууд халдсан, нэг сая гаруй иргэнийг хамруулсан хувийн хэвшлийг олон нийтийн өмнө илтэд үгүйсгэж, харлуулсан, олон нийтийг талцуулж, хагаралдуулсан хорон үйлдэл гэж үзэж байна.  

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл, түүнээс улбаалсан эдийн засгийн хямралын  энэ хүнд амаргүй үед бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, хувиараа бизнес эрхлэгчид бүхий л нөөц боломжоо шавхаж, хамаг хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд эдийн засгаа сэргээхийн тулд төр хувийн хэвшил хамтдаа урьд урьдаас илүү хичээн ажиллах нэн шаардлагатай үед УИХ-ын гишүүн ийнхүү мэдэгдсэн нь төр хувийн хэвшлийн харилцан итгэлцлийг алдагдуулахад хүргэж байна. Хувийн хэвшлийн нийгэм эдийн засаг дахь хувь нэмрийг үгүйсгэж, хувийн хэвшил чадахгүй төр хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээхэд хувийн хэвшлийн оролцоог хангах болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход гаргаж байгаа хичээл зүтгэлийг үгүй хийсэн алхам боллоо.

Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэсэн, бизнесийн нэр хүндийг гутаасан энэхүү ёс зүйгүй үйлдлийг Улсын Их хурал, холбогдох Байнгын хороо авч үзэн зохих хариуцлагыг хүлээлгэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Хамгийн их уншсан