Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Л.Энх-Амгалан: Боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа

Хүчирхийлэгчийн золиос болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, талийгаач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье. 

БШУ-ын яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. 2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байгаа нь энэ хэрэг явдлаар харагдаж байна. 

Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан. Талийгаач охин өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл сургуулийн удирдлагууд талийгаачийг хүчирхийлэлд байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрын багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй. 

Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрын багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй.  

Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог гажуудсан тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576  сурагч амьдардаг. Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, эцэг эхчүүдийн зөвлөлийг байгуулж, хөндлөнгийн хүчтэй хяналтыг бий болгоё. 

Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно. 

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой !

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан.

10 Сэтгэгдэл
huuhduudiig bas jaahan diktaturtai bailgahgui bol haana haanaa zugeer l baih. gehdee haramsaltai baina. hunii ami ersdsend. humuusiin harahterd tom uurchlult orj baigaa dohiodoo
Улс төртөй ямарч хамаагүй.Харин сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлагатай
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгсөн, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт [drmax.hospital@gmail.com ] Хүмүүс өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад өөрт байхгүй зүйлээ аваад эрүүл хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Harin ger horoolold amidarch bga zarim humuus zorilgogui setgelgee medremj sanaa zutgelgui humuus ih bdag daa .Buh humuus ger horoolloos damjiij amjiltand hursen shu dee
Yaria ajil hoer adilhan baigaasai
Зөв.ЕБС.багш нар ялангуяа гэр хорооллын сургуулийн багш нар бүдүүлэгшдээ!!!! Биеийн тамирын эрэгтэй багш нар бага насны хүүхдүүдтэй хэзээ язааны харьцдаг!!!!гарын ая дааж сурч гэхшиг!!!!аймаар!!!
Heniich hvvhdiig ylgalgvi setgeleesee handah togtoltsoog huulichilj hvvhdiin erhiin tuluu ajillah heregtei ene sanaliig demjij bn.Tegj bj Mongoliin ireedvi sub baih bolno
Энх-Амгалан сайд амьдралд ойрхон шийвэрүүдийг гаргаж байгаад талархал дэвшүүльe. Сургууль цэцэрлэг Сургалт гэхээсээ хүн байх ухааныг заах үлгэрлэх нь чухал юм шүү.
Ямар сонин юм бэ?! Боловсролын , ам гэж бсаар бтал сургуулийн захирлыг нэг сумын засаг дарга томилоод бхда яахав дэ. Арайч дэ. Ийм улс төржсөн хээль рахуулын нийгэмд хүмүүс амьд явар баталгаа алгаа
Энэ сумын Сургуулийн цалин авч буй холбогдох хүмүүст хариуцлага тооц. Буудсан залуугийн эцэг, эх хүүгээ ямар хүнлэг сэтгэлгүй, арчаагүй алуурчин болох энэ шигшүүрт хэрэг үйлдэх хүртэл хүмүүжилд анхаараагүй юм бэ?
Хамгийн их уншсан