Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Номгон сургуулийн өргөтгөлийн 440 хүүхдийн хичээлийн байр энэ сард ашиглалтад орно

УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр нар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Номгон сургуулийн өргөтгөлийн барилгын явцыг шалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Номгон сургуулийн өргөтгөлийн 440 хүүхдийн хичээлийн байр энэ сард ашиглалтад орох юм. Хичээлийн байрын өргөтгөл стандартад нийцсэн цайны газар, спорт заал зэргээс бүрдсэн нийт 23 анги танхимтай. Мөн тус аймгийг тэлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор эхлүүлсэн шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд аймаг дахь Политехникийн коллежид ажиллалаа. Дэд сайд сургуулийн барилга байгууламж, цахим сургалтын төв, Автын дадлагын газар, Сантехникийн дадлагын газруудтай танилцаж хэлсэн үгэндээ сургууль материаллаг баазын хувьд сайн байна. Суралцагч олонтой, багшлах боловсон хүчний нөөц бүрдсэн байна гэдгийг онцоллоо. Салбарын яамны зүгээс мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг дэмжих бодлого барьж суралцагчдын тэтгэлгийг сар бүр олгох биш хуримтлал бий болгох бодлогыг барина. Цаашид сургуулийн хөгжлийг дэмжиж хотхон бий болгох чиглэлээр шинэ сууршлын бүсэд газар олгуулах асуудлыг аймгийн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлүүлэхийг сургуулийн захиралд үүрэг болголоо. Тус коллеж нь нийт 54 багш, 45 ажилтантай, 960 гаруй оюутан суралцагчид, 23 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан