Улсын хэмжээнд самрын нөөц талбай 683.9 мянган га газар байдаг гэх тооцоолол байдаг. Самар боловсруулалтын зах зээлд тусгай зөвшөөрөлтэй 42 аж ахуйн нэгж байдгаас 20 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, экспорт хийж байгааг самрын кластераас мэдээлж байна.
Эдгээрээс “Nord Road” компанийн “Хушхан” брэнд Монголоос анх удаа Европын зах зээлд самрын идээ экспортолжээ. Одоогоор тус компани таван улсад шууд экспорт хийж байна. Харин Европын орнууд руу БНХАУ-аар дамжихгүй бүтээгдэхүүнээ шууд гаргаж байгаагаа онцоллоо.
Тус компани энэ онд Герман улсад 20 тонн, Итали улсад 42 тонн самар нийлүүлсэн байна. Худалдан авагч түншүүдийн зүгээс хуш модны самар Европын зах зээлд эрэлттэй байгааг дурдаж байгаа юм.
“Nutfair” компанийн Ерөнхий захирал Иохан Вээгс
Түүнчлэн “Хушхан” брэнд НАССP, ISO 9001 зэрэг олон улсын хүнсний стандартыг хангасан үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 100 мянган ширхэг хуш мод тарьжээ. Цаашид үрслүүлсэн хушаа Богд ууланд суулгахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: http://bloombergtv.mn