“Эртэч Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний музей Эх түүхээрээ аялахуй уриан дор “Өглөөний музей”-ээр 2021 оны 9 дүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 26-ны хугацаанд нэг сар үйлчлүүлэгчдийг өглөө эртлэн хүлээн авч үйлчилжээ.
"Өглөөний музей" мягмар, пүрэв гарагт өглөө 07:00 цагт үүд хаалгаа нээж, долоо хоног тутамд шинэ үзмэр, үзүүллэгийг дэглэн толилуулж байснаараа ихээхэн онцлогтой үйл ажиллагаа байв. Тэгвэл тус музей өвлийн цагийн хуваарьтаа шилжихээс гадна шинэ контентоор үзэгчдэд бэлэг барихаар боллоо. Тодруулбал, дижитал үзэсгэлэн Монголын үндэсний музейн Монголын эзэнт гүрэн танхимд үзэгч түмний хүртээл болох юм байна.
Тус музей өвлийн цагийн хуваарийн дагуу мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагт 09:00-17:30 цагт ажиллаж, даваа гарагт амарна.
Сонирхуулахад, “Өглөөний музей”-ээр өнгөрсөн сарын хугацаанд 200 орчим үзэгч үйлчлүүлжээ.