Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос очсон ачааг “Ганцмод” боомтоос шилжүүлж ачна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явц, Тавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболтын талаар тодруулж хариулт авлаа.

Сайд Л.Халтар “Тавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлаар малчид, тээвэрчдийн төлөөлөлтэй газар дээр нь очиж танилцаж, ажиллаад ирсэн. Бидэнд 31 байгууллага, 450 орчим жолооч Тавантолгой-Чойрын чиглэлд тээвэрлэлт хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Цаана нь 1250 хүний бүртгэл байна. Бид энэ чиглэлд ачаа тээврийг 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл явуулахаар шийдвэр гаргалаа. Энэ бол Гашуунсухайт боомт дээрх халдвар хамгаалалтын дэглэмээс болоод Хятад руу хийх нүүрс тээвэрлэлтийн гаралт муу байгаатай холбоотой.

Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболт дээр хоёр асуудал бий. Нэгдүгээрт, Хил холболтын цэг хаагуур байх вэ гэх асуудал. БНХАУ-ын талтай тохирох хамгийн эхний асуудал бол аль баганы хэд дэх километрийн хэд дэх метр дээр төмөр зам ирж уулзах вэ гэдгийг шийдвэрлэх. Аравдугаар сарын 11-нд “Тавантолгой төмөр зам” Хятадын компанитай гурав дахь уулзалт дээрээ хил холболтын цэгээ тохироод протоколоо зурчихсан. Өөрөөр хэлбэл, хоёр тал хил холболтын компаниуд хилийн цэгээ тохирсон тул хоёр талын Гадаад харилцааны яамаар дамжуулан албажуулах ажил хийгдэнэ.

Хоёрдугаарт, Тавантолгойгоос очиж байгаа нүүрсийг Монголын талд Хятадын галт тэргэнд шилжүүлж ачих уу, эсвэл Ганцмод буюу Хятадын талд монгол галт тэргээс хятад галт тэргэнд шилжүүлж ачих уу гэдгийг шийднэ. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээж авч байгаа тал нь шилжүүлж ачдаг. Тэр утгаараа Монголоос очсон ачааг Ганцмод боомт дээр шилжүүлж ачина гэсэн үг. Хаана шилжүүлэн ачилт хийхийг шийдсэний дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан