Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ?

Сүүлийн жилүүдэд хувь хүн, гэр бүлийн төсвийг хамгийн оновчтой зохицуулах 50/20/30 дүрмийн талаар дэлхий даяар ярьж байна. Анх 2005 онд АНУ-ын сенатор Элизабет Уоррен "All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan" номдоо энэ дүрмийн талаар танилцуулжээ. Энэхүү дүрэм ньтаны санхүүгийн тэнцвэрийг хадгалж, төсвөө зөв, зохистой зарцуулахад туслах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Товчоор бол та сарын орлогынхоо 50%-ийг зайлшгүй зардалдаа,20%-ийг хуримтлалдаа, 30%-ийг хүсэлдээ зарцуулахад таны санхүү тэнцвэртэй байна гэсэн үг.

Зайлшгүй зардалд юу багтах вэ?

  • Утас, интернэтийн төлбөр
  • Сургалтын төлбөр
  • Байр, СӨХ-ийн төлбөр
  • Зээлийн төлөлт
  • Унааны зардал
  • Хоол, хүнсний зардал гэх мэт

Хуримтлалд юу багтах вэ?

  • Банкны хадгаламж
  • Гэнэтийн асуудалд зориулсан хувийн хуримтлал
  • Хөрөнгө оруулалт гэх мэт

Хүсэлд юу багтах вэ?

  • Гадуур хооллох
  • Аялалд явах
  • Дэлгүүр хэсэх
  • ино үзэх гэх мэт

Та дээрх ангилалд үндэслэн 3 өөр дансанд сарын цалин болон тогтмол орлогоо 50:20:30 гэсэн харьцаагаар хуваан байршуулаарай. Харин мөнгөө зарцуулахдаа тухайн зарлагын ангилалд хамаарах карт болон дансаар л гүйлгээ хийх нь энэ дүрмийн хамгийн гол нөхцөл юм. Мөн ХЭЗЭЭ Ч, ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ДАНСНУУДЫГ ХОЛИХГҮЙ байх нь санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрмийг амжилттай хэрэгжүүлэхэд тань тусална.

Нэмж дурдахадГоломт банкны дижитал суваг болох Интернэт банк, Смарт банкны үйлчилгээг ашиглан өөрт хялбар байдлаар энэхүү дүрмийг хэрэгжүүлэх боломжтой. Интернэт банк болон Смарт банкны “Санхүү” цэсэд хувийн төсвөө төлөвлөх, ангилах, зарлагын мэдээллээ хянах байдлаар өөрийн дансыг удирдаарай.

Хэрэв та энэхүү дүрмийг хэрэгжүүлэхээр өөрт тохиромжтой хадгаламжийн үйлчилгээ хайж эхэлсэн бол Голомт банкнаас гаргадаг хадгаламжийн бүтээгдэхүүнийг бид санал болгож байна. Бүх төрлийн хадгала

Хамгийн их уншсан