Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Их, дээд сургуулийг орон нутагт хөгжүүлэх тогтоол батлагдлаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар орон нутагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх тогтоолыг баталлаа. Тогтоолд:

Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх;

Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах;

Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгажээ.

Манай улсад 88 их, дээд сургуульд 150 мянга орчим оюутан суралцдаг. Үүний 143 мянга нь Улаанбаатар хотод суралцдаг байна. Өөрөөр хэлбэл, нийт оюутны 5 хувь нь орон нутаг дахь найман их, дээд сургуульд суралцаж байна. Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь их, дээд сургуулиуд хүчин чадлынхаа 30-40 хувийг л ашиглаж байна. Иймд сургуулиудыг 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлд ажиллана. Их, дээд сургуулийг орон нутагт хөгжүүлэх нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаас гадна бүс нутгийн хөгжил, орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулахад ихээхэн ач холбогдолтой юм.

Орон нутаг дахь төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудад Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг олгоно. Мөн багш нарын цалин, урамшуулал, нийгмийн баталгаа, орон нутгийн нэмэгдэл, ипотекийн зээлд хамруулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан