Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад 1420 иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины 1-р тунд 58, 2-р тунд 145, 3-р тунд 1217 буюу нийт 1420 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1-р тунгийн хамралт 74.6 хувь, 2-р тунгийн хамралт 71 хувь, зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 104 хувь, 2-р тунгийн хамралт 98.8 хувь, 3-р тунгийн хамралт 18.6 хувь тус, тус байгаа юм.

Өссөн дүнгээр зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины 1-р тунд 4175 /35.1 хувь/, 2-р тунд 2939 /24.7 хувь/, мөн 12-15 насны хүүхэд 1-р тунд 77.579 /87.3 хувь/, 2-р тунд 67.364 /75.8 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд 1-р тунд 30.152 /89 хувь/, 2-р тунд 26.456 /78.1 хувь/ нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан