Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуулиудыг бүрэн хүчин чадлаараа ажилллахад бодлогоор дэмжинэ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллав. Завхан аймагт МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллеж бий.

МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛЬ: 47 жилийн түүхтэй тус сургууль нь баруун бүсэд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна. 960 оюутны хүчин чадал бүхий хичээлийн байр, 180 оюутны багтаамжтай дотуур байртай. Өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд нийт 205 оюутан суралцаж байна. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр 11 мянга гаруй боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд тэдний 85 орчим хувь нь баруун бүсийн банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа юм.

Тус сургуулийн удирдлагууд орон нутагт суралцагчдад зориулсан тэтгэлэг олгох, элсэлтийн босго оноог өөрчлөх, орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулах, баруун бүсийн нийгэм, эдийн засгийн судалгааны төв, багш, судлаачдын судалгааны ажил хийх дадлагын бааз зэргийг байгуулах, багш, ажилтны нийгмийн асуудалд анхаарах зэргийг хөндөж байлаа.

СУИС-ИЙН САЛБАР ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖ:

Энэ хичээлийн жилд 42 багш, 197 оюутан, суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 65 хувь нь мэргэжлийн багш, 35 хувь нь ерөнхий эрдмийн багш нар байдаг. Суурь боловсрол, төрөлжсөн сургалт, мэргэжлийн боловсрол олгох болон бакалаврын боловсрол олгох хөтөлбөрүүдтэй. Тус сургууль нь 400 гаруй хүүхдийн хүчин чадалтай хичээлийн хоёр байр, 80 хүүхдийн багтаамжтай дотуур байртай. Сургууль нь Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан уралдаанд оролцож, 29 нэр төрлийн 140 ширхэг хөгжмийн зэмсгийг шинэчилжээ.

Сургуулийн удирдлагууд дээврийн засвар хийх, компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэх, дутагдалтай багш, боловсон хүчнийг хангах, багшийг чадавхжуулах, бүжгийн ангийн сургалтад бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бий болгох зэрэг саналуудыг хэллээ.

БШУ-ы дэд сайд сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ хэрхэн сургуулийнхаа үйл ажиллагааг дэмжих үү, оюутнуудынхаа тоог яаж нэмэгдүүлэх үү гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Дотооддоо орлогоо нэмэгдүүлэх боломжоо тооцоолж, оюутан, суралцагчдынхаа суралцах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. Салбарын яамны зүгээс орон нутгийн сургуулиудад зээлийн сангийн тэтгэлгийг олгодог болох, орон нутгийн оюутнуудын төлбөрийг 50 хувь хөнгөлөх, багш нарт тэтгэлэг олгох зэрэг олон асуудлыг судалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан