Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Tourism Forum Mongolia 2021” энэ сарын 26-нд болно

БОАЖЯ, MҮХАҮТ, МАЖХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран ‘“Шинэ хэвийн байдал – Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор Аялал жуулчлалын форумыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулна.

Энэхүү форум нь “Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд”, Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд танхим ба цахим хосолсон хэлбэрээр болно.

ФОРУМЫН ЗОРИЛГО

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн аялал жуулчлалын салбарыг цар тахлын үед болон цар тахлын дараа хэрхэн сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр  болон хувийн хэвшлийн манлайлагчдыг нэг зорилго доор нэгтгэж, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалыг сэргээж буй арга, туршлага, сүүлийн үеийн аргазүйг хуваалцаж, гарц шийдлийг тодорхойлоход оршино.

ФОРУМЫН ОНЦЛОГ

Энэ удаагийн форумаар аялал жуулчлалын салбар шууд болон шууд бус замаар хамаарах нийгэм, эдийн засаг, соёл, дэд бүтэц, зочлох үйлчилгээ, бизнес, маркетингийн чиглэлийн тэргүүлэх судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын салбар ажиллагсадийг нэг дор цуглуулан, урам зориг түгээсэн, үнэ цэнэтэй мэдлэг, туршлага, орчин үеийн чиг хандлага бүхий илтгэл, ярилцлагуудыг хүргэж, цаашдын хөгжлийн шинэ санаа, шийдэл, санал зөвлөмжийг гаргана.

ФОРУМЫН ХҮРЭХ ҮР ДҮН

Төрийн шийдвэр гаргагчид, аялал жуулчлалын салбарын бүх оролцогчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголт авах

Үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагад нийцсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, гарц шийдлийг тодорхойлох

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: БОАЖЯ, MҮХАҮТ, МАЖХ

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА: Гадаад Харилцааны Яам, Зам Тээвэр Хөгжлийн Яам, Соёлын Яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, ИНЕГ, Зочид буудлын холбооАялал жуулчлал боловсрол хөгжлийн нийгэмлэг, Ресторан зоогийн газрын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан