Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмлээ

Нийтийн тээврийн хэрэгслээр төрийн албан хаагчид ажилдаа ирж, очих болсноор зорчигчдын тоог нэмэх болсон. Үүнийг дагаад нийтийн тээврийн хэрэгслийн хүрэлцээ хангамжийн талаар ч яригдаж буй. Тиймээс өчигдрөөс эхлэн нийслэлийн ННТГ-аас нийт 18 чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог нэмлээ. Тодруулбал, Толгойт-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Бөмбөгөр-Баянбүрд-Халдвартын эмнэлэг, Баянхошуу-МУБИС, Ган хийц-ХМК-Зайсан, Баруун салаа-Саппоро-ОУЭЗБДС гэсэн эдгээр тус бүр хоёр автобус нэмсэн юм. Харин Толгойт-Вокзал-Ботаник-Амгалан, Орбит-Бөмбөгөр-Ард кинотеатр, Таван шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо, Вокзал- Долоон буудал-Япон цэргийн цогцолбор, Улиастай-Сансар-ЗГАБ-Согоотын гудамж, Булгын 20-р гудамж-Дэнжийн 1000-3.4-р хор-Өнөр хороо гэсэн чиглэлд үйлчлэх автобусны тоог нэгээр нэмжээ.     

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан