Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАЛ БҮРТГЭЛЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

2021 оныг “Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүрдүүлэх” аян болгож зарласан. Эхний ээлжид цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлж байна. Аяны хүрээнд нийт нэг сая толгой мал бүртгэлжүүлэхээс хаврын технологит хугацаанд 46 хувийг нь ялган тэмдэглэж, бүртгэлтэй болголоо. Харин одоо намрын технологит ажил ид өрнөж, улс орон даяар малыг ялган тэмдэглэж, бүртгэх ажил үргэлжилж байна.

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлснээр

✅Мал сүргийг хулгай, гэмт халдлагаас хамгаалах

✅Малаа даатгалд хамруулах

✅Малчид төрөөс олгож байгаа урамшуулалд хамрагдах

✅Малаа барьцаалж зээл авах зэрэг давуу талтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан