Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архины үнэ 20 хувиар өсөв

Өнөөдрөөс эхлэн АПУ компанийн бүтээгдэхүүн Барс худалдааны төвд нэмэгдсэн үнээр худалдаалагдаж байна. Тухайлбал, Болор архи 12000-14900, жимстэй нь 13000-15900, Алтан түрүү 10500-12900, Соёмбо 20900-26500, Хар сувд архи 15000-18900 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь, 20 хувиар нэмэгдсэн гэсэн үг гэнэ. Ямартай ч, борлуулагчдын хувьд нэмэгдсэн үнээр нь зарах бөгөөд дэлгүүр, худалдааны газрууд хэдэн төгрөг нэмж худалдаалахыг мэдэхгүй хэмээж байлаа. Харин бусад архи, пивоны үйлдвэрүүдийн хувьд энэ талаар хэлэлцэж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.

Т.Оюун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан