Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МҮОХ-НЫ УДИРДЛАГУУД МОНГОЛ-ФРАНЦЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ ХАТАГТАЙ СЭЛИН МАРТИНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хатагтай Сэлин Мартин захиралтай Монгол-Францын төвийн төлөөлөл МҮОХ-нд зочилж, ажил хэргийн яриа өрнүүллээ. Франц улсын нийслэл Парис хотноо зуны XXXIII олимпын наадам зохион байгуулагдахтай холбогдуулан Монгол-Франц хоёр орны спорт-олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны тамирчдыг live ярилцлагад оруулан туршлага солилцуулан сэдэлжүүлэх, Парисын олимп хүртэлх хугацаанд Франц хэлний сургалтад хамруулах, Франц улсаас ирэх сайн дурын ажилтнуудыг орон нутгийн Олимпын зөвлөл, олимпын танхимуудад томилолтоор ажиллуулах хэлбэрээр олимпизмын үзэл санааг сурталчлах болон улс орны тухай нэвтрүүлэг, өдөрлөгийг зохион байгуулах зэрэг чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллах талаар санал солилцов.

Зочид төлөөлөгчид МҮОХ-ны төв байранд байрлаж буй Олимпын музейг үзэж сонирхов. Мөн шинээр нээгдэх дижитал музейд Франц орныг сурталчлах кино, бичлэгээр хангах боломжтой талаар мэдэгдэв.

Монгол-Францын төв нь 2004 оны арваннэгдүгээр сарын 29-нд байгуулагдсан ба франц хэл, соёл болоод боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Франц хэлтнүүдийн бүтээл, туурвилыг дэмжих, сошиал сувгуудыг ашиглан мэдээлэл хүргэх чиглэлээр идэвхтэй ажилладаг төрийн бус байгууллага юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан