Саппорогийн аюулгүйн тойргоос 5 шарын уулзвар хүртэлх 3.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Тотал Инж" компани гүйцэтгэж байна. Ирэх онд хүлээлгэж өгөх ёстой энэ авто замын зорчих хэсгийн засвар шинэчлэлтийн ажлыг энэ онд хийж дуусгахаар төлөвлөсөн. Өнөө орой 23:00 цагаас эхлэн 5 шарын уулзвараас 21 дүгээр хороолол руу эргэдэг Замын цагдаагийн пост хүртэлх 534 метр замын урд талын урсгалын хөдөлгөөнийг дөрөв хоногийн хугацаатай хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ сарын 16-ны 06:00 цагт уг хэсгийн урсгалыг нээж, үргэлжлүүлэн Замын цагдаагийн постоос Сүлжмэл хүртэлх 420 метр замын урд урсгалыг 2012.09.16 - 2012.09.18 хүртэл, Сүлжмэлээс Цамбагарав хүртэлх 1320 метр замын урд урсгалыг 2012.09.18 - 2012.09.24 хүртэл, Цамбагараваас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 860 метр замын урд урсгалыг 2012.09.24 - 2012.09.28 хүртэл тус тус хаахаар төлөвлөн ажиллаж байна. 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 13 хүртэл замын хойд урсгалыг мөн дээрх хэсгүүдэд хуваан хэсэгчилж хаах юм. Явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг ирэх онд хэрэгжүүлнэ.