Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ-ААС ЭНЭ САРД НИЙТ 11,000 ОРЧИМ ТОНН АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЖ БАЙНА

БНХАУ-аас 9 дүгээр сард багтаж 3 удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн аи-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгджээ.

Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын 9 дүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж, эхний ээлжийн 50 вагон 2021.09.26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон 2021.09.27-ны өдөр, 3 дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу 2021.09.28-ны өдөр тус тус Замын-Үүд боомтоор орж ирээд байгаа ба 4 дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос Эрээн боомт руу хөдлөөд байна.

Хятад улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

УУХҮЯ, Газрын тосны бодлогын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан